Францын зураач Матильда Руссель Нью-Йоркод үзэсгэлэнгээ нээж, “амьд баримал”-ууд дэлгэсэн нь олны анхаарлыг татлаа. Тэрбээр бүтээлдээ энгийн хөрс, шороо ашигласан нь шилдэг эко үзэсгэлэн болж байгаагаараа онцлог. “Амьд баримал”-уудад зүлэг суулгасан нь өвөрмөц шийдэл болсон тухай урлаг судлаачид ярьсан байна.
Матильда бүтээлийнхээ тухай “Байгалийн жижиг хэсгүүд хүний хоол хүнсээр дамжин биед тэжээл болдог. Энэ бүтээлээрээ дамжуулан хоол хүнс бол хүн, байгаль хоёрын дунд тээвэрлэгч болдгийг харуулахыг зорилоо. Ингэснээр байгалиа хамгаалж, зөв зохистой хэрэглээнд анхаарах хэрэгтэйг хүмүүст хүргэхийг хүссэн юм” хэмээжээ.
Э.ХАНА