Дэлхийн улс үндэстнүүдийн зан заншил, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилготой “Сөүл нөхөрлөл 2011” үзэсгэлэн яармаг энэ сарын 7, 8-нд Сөүл хотноо болж өндөрлөлөө.
Олон улсын сурагчдын зургийн үзэсгэлэн, хүнсний болон язгуур урлаг соёлын өдөрлөг, урлагийн тоглолт, парад зэрэг олон арга хэмжээ зохион байгуулдаг уг яармагт манай улсаас Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид оролцоод ирлээ.
Энэ жилийн арга хэмжээнд язгуур урлагаа танилцуулахаар есөн орны уран бүтээлчид очжээ.
О.УНДАРМАА