Английн залуу дуучин Аделегийн 2008 онд гаргасан “19” цомог энэ долоо хоногийн “UK chart”-ын гуравдугаарт жагсаж, шинэ амжилт тогтоов. Уг цомог худалдаанд гарснаасаа хойш шилдэг цомгийн жагсаалтад 113 долоо хоногийн турш бичигдсэн байна.
Түүнчлэн дуучин бүсгүйн энэ онд гаргасан “21” цомог нь уг жагсаалтыг өнгөрсөн долоо хоногт тэргүүлсэн бөгөөд нэг дуучны хоёр цомог шилдэг тавд 15 хоног багтсан нь бас ховор тохиолдол юм. “19” цомогт орсон “Make you feel my love” дуу шилдэг дууны жагсаалтад 58 долоо хоног багтаж, “Битлз”-ийн дараа орох амжилт үзүүлж байв.
Мөн “Chasing pavement”, “Could shoulder”, “Hometown glory” зэрэг дуу нь “UK chart” болон биллбоардын шилдэг дууны жагсаалтад орж байсан. Саяхан 23 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн тэрбээр өнгөрсөн сард 6.1 сая фунтын орлого олж, шоу бизнесийн саятнуудын тоонд багтжээ.
Т.ЖИГҮҮР