Мадридын консерваторийн профессор, төгөлдөр хуурч Д.Мэндмаа энэ сарын 4-нд дуучин Татьяана Мелниченко, Хуан Луис Тутиеррез нарын хамт Мадридын Сиркуло Каталан танхимд тоглолт хийжээ. Ж.Верди, Ж.Пуччини, Ж.Гуриди, Ф.Морено, Ф.Шопен, Л.Албаниз нарын бүтээлээс толилуулсан тоглолтын дараа тус театрын уран бүтээлчид баяр хүргэж, төгөлдөр хуурч Д.Мэндмааг ирэх жил бие даасан тоглолтоо тус тайзан дээр хийхийг урьсан байна. Дашрамд дуулгахад төгөлдөр хуурч бүсгүй зургадугаар сард эх орондоо ирнэ.
С.СЭРГЭЛЭН