Калифорни мужийн Амбан захирагч асан, жүжигчин Арнольд Шварцнеггер эхнэр Мария Шрайверээс салсан тухай АР агентлаг мэдээлжээ. Хоёр охин, хоёр хүүтэй тэд “Бид удаан бодож тунгаасны эцэст ийм шийдвэрт хүрсэн. Бид одоо тусдаа амьдарч байна. Харин гэрлэлтээ албан ёсоор цуцлуулах талаар шийдээгүй байгаа” гэж мэдэгджээ. Тэд салсан ч хүүхдүүдээ хамтдаа хүмүүжүүлнэ гэж ойр дотнынхон нь ярьжээ.