Шоу бизнесийн ертөнцийн одод, олны танил эрхмүүд гээд тухайн цаг үеийн баатруудыг хүүхэлдэй болгон урлаж байсан “Маттел” компани шинэ коллекцоо танилцуулжээ. 1960-аад онд “Беверли Хиллз” цувралаар үзэгчдийг байлдан дагуулж байсан Элли Мэй Клампетээс эхлээд нэрт дуучин Элвис Прэслиг ч дуурайлган хуванцраар хийхээр эх загварыг нь гаргаж байсан “Маттел”-ийн шинэ бүтээгдэхүүнд “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны ахмад Жэк, “Бүрэнхий” киноны Белла, Жэкоб, Эдвард нар багтжээ.