Дэлхийн толгой баячуудын нэг Мохаммед аль Файед 1997 онд автын ослын улмаас нас барсан хүүгийнхээ сүүлчийн мөчүүдийн тухай баримтат кино хийлгэснээ Каннын кино наадмын үеэр үзүүлэх гэнэ. “Хууль бус аллага” нэртэй уг кинонд Диана гүнж, Доди аль Файед нарын сууж явсан автомашин хэрхэн осолдсон болон угтаа энэ нь нарийн зохион байгуулсан аллага байсан гэдгийг харуулахыг зорьжээ. Энэ явдлын тухай олон янзын яриа байдаг бөгөөд олон нийт санамсаргүй осол хэмээн хүлээн авсан нь эндүүрэл байсныг осол болсон газрын зураг зэргийг дэлгэн нэлээд баримттай харуулах юм байна.
Ж.ЭРДЭНЭ