“Никитон” хамтлагийн дуучин Батчулууны “Нандин шүтээн” дууны клипэнд тоглож, эротик дүр бүтээсэн “Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэгийг үзэгчид нүд хужирлах сайхан хүүхнүүдийн тоонд зүй ёсоор оруулдаг.
Олны танил бүсгүйчүүд эрчүүдийн хараанд үргэлж өртдөг болохоор оройн зоогт урьдаг эрчүүдийн саналаас тэрбээр эвтэйхэн бултаад сурчихсан аж. Үүнийгээ жүжигчин бүсгүй “Надад төлөв даруу, сэтгэлийн тэнхээтэй, бас ухаалаг, мэдрэмжтэй залуу таалагддаг.
Гэхдээ миний хувьд амжуулах ажил их байгаа тул одоохондоо гэр бүлийн амьдралд нэг их яарахгүй байна ” гэж хариулдаг гэнэ.
Харин хамтлагийн залуус нь “Гэрэлээ шар царайтай, дэгжин залуу сонирхдог. Стиль имижид нь ч яг тохирно” гэж цаашлуулдаг болсон гэнэ.