Буриадын гавьяат жүжигчин Б.Амархүү “Audi A4” хөлөглөдөг. 1994 онд анх худалдаанд гаргасан эл машиныг “Audi” компанийн инженерүүд “Audi 80”-ын үндсэн загвар, техник үзүүлэлтэд суурилан, сайжруулан зохион бүтээсэн байдаг. Тиймээс эл загварын “Audi 80”-ын шинэчилсэн хувилбар гэх нь ч бий.
Германы машин үйлдвэрлэгч “Audi”-гийн урдаа барьдаг бүтээгдэхүүний нэг болох эл загварыг 2000 онд шинэчлэн гаргасан нь автомашин сонирхогчдын анхаарлыг багагүй татсан гэдэг. “А4”-ын хоёр дахь үеийн машинууд өнгө үзэмж сайтайгаас гадна хүчин чадал, үзүүлэлтээр ижил төрлийн суудлын машинуудаас ялгардаг нь хэрэглэгчдийг татах чухал үзүүлэлт болсон байна.
Оросын алдарт “Премьер-Министр” хамтлагийн дуучин ч үүнийг өнгө үзэмж болон хөдөлгүүрийн үзүүлэлт эрч сайжирч, өмнөө хөтлөгчтэй өмнөх үеийнхээс дөр вөн дугуйгаараа мааждаг болон өөрчлөгдсөн учир сонгосон гэнэ. “Audi A4”-ийн гол өрсөлдөгчдийг “Mercedes C-Class”, “BMW 3” хэмээн мэргэжилтнүүд тодорхойлдог.
Худалдаанд гаргасан он, сар: 2000 оны арванхоёрдугаар сар
Үнэ: 27000 ам.доллар
Хөдөлгүүрийн багтаамж: 2.8 литр
Хөдөлгүүрийн хүч: 172-190 морь
Давуу тал: Өнгө үзэмж, хөдөлгүүрийн хүчин чадал, чанар сайн
Дутагдал: Эд ангиуд үнэтэй, шатахуун зарцуулалт их

О.УНДАРМАА