Алдарт физикч Альберт Эйнштейн нацист дэглэмтэй Германаас явж, Англид цагаачлахыг хүсэж буйгаа Лондоны “Хитроу” онгоцны буудлын Хилийн шалган нэвтрүүлэх албанд 1933 оны тавдугаар сард гаргаж байжээ. Үүнийг нь гэрчлэх баримтыг Британид дэлгэлээ.
1921 онд Нобелийн шагнал хүртсэн Альберт Эйнштейний хүсэлт гаргасан тэрхүү бичиг өдгөө Ливерпулийн Далай, тэнгисийн түүхийн музейд хадгалагдаж байгаа аж. ВВС-гийн мэдээлснээр уг бичигт Эйнштейнийг “профессор” хэмээгээд “швейцарь үндэстэн гэж тэмдэглэсэн аж.
Э.ХАНА