Хятадын Чанчунь хотод амьдардаг Дун Люжан охин хоёр настайдаа 300 тоон тэмдэгтийг нэг удаа хараад л цээжилдэг байсан тухай тус улсын “Шинэ соёл” сэтгүүлд бичжээ. Өдгөө гурван нас хагастай тэр охины чадварыг гэрийнхэн нь авга ахынх нь хуримын үеэр анзаарсан гэнэ.
Пи буюу 3,14 гэсэн тоо цааш давтагдахгүйгээр төгсгөлгүй үргэлжилдэг. Тэгвэл Дун Люжан 3,14-өөс хойших 300 тоон тэмдэгтийг огт түгдрэлгүйгээр гурван минут хүрэхгүй хугацаанд зөв хэлж чаджээ. Түүний авьяас үүгээр дуусахгүй гэнэ. Бяцхан охин 1080 ханзаас бүрдсэн “Ди Чи Күэ” номыг чангаар дуудан уншдаг хэмээн ээж нь ярьжээ.
Дашрамд дурдахад, 2005 онд Хятадын оюутан Лю Чао пи тооны арын 67890 тоон тэмдэгтийг цээжилсэн нь Гиннесийн номд орсон юм.
Б.ОЮУТ