Ирсэн зочин бүртээ дуу алдам үнэтэй бэлэг гардуулдгаараа алдартай Опра өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын дугаартаа хүрэлцэн ирсэн үзэгчдийг гайхашруулж, баярлуулсан нь теле шоу нэвтрүүлгийн түүхэн дэх хамгийн үнэтэй бэлэг өгсөн шоу болон тэмдэглэгдэв. Тэрбээр “Volkswagen Beetle” хөлгийн түлхүүрийг зочдодоо гардуулж, дээрээс нь машинаа өөрийн хүссэн загвараар сольж болох эрх олгосон юм.
Түлхүүр авсан 275 хүний дунд 17 настай Жастин багтжээ. Тэр хүү урилга хүлээн авсан ч шоунд оролцож чадаагүй. Учир нь 18 нас хүрээгүй гэсэн шалтгаан байжээ. Гэсэн ч Опра түүнийг хүндэтгэн онцгой эрх эдлүүлж, машины түлхүүр өгсөн нь нэр төрийг нь улам өсгөсөн байна. Хамгийн сонирхолтой нь Опрагийн зочид өнгөрсөн онд танилцаж, хэрэглэж эхэлсэн “Volkswagen Beetle” загварыг ирэх намраас АНУ-ын худалдаанд гаргах юм байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Шанхайн олон улсын үзэсгэлэн худалдааны үеэр нийтэд танилцуулсан эл машин өмнөх загвараасаа 15 см урт, 8.5 см өргөн болжээ. Америкчуудад зориулан үйлдвэрлэсэн эл машин 170 морины хүчтэй, 2.5 литрийн баг таамж бүхий хөдөлгүүртэй.
Э.ХАНА