АНУ-ын хэсэг эрдэмтэн “Wild Dolphin Project” төсөл хэрэгжүүлж буй аж. “The animal” сэтгүүлд мэдээлснээр тэд далайн гахайн “хэл”-ийг ойлгох технологи зохион бүтээсэн байна.
Усан доор байрлуулсан компьютерийн тусламжтайгаар далайн гахайнуудын гаргаж буй авиаг судалж, тэдний юу “ярьж” бай гааг ойлгож б о л о х гэнэ. Түүнчлэн усны амьт дын хоорон дын харилцааг ч энэ технологиор судалж болох юм байна.
Судалгааны багийг ахалж буй доктор Дениз Херзинг “Далайн гахайн гаргадаг бүх авиаг цуглуулан каталог гаргана.
Ингэснээр тэдний “хэл”-ний толь бичиг буй болж байгаа юм” гэжээ. Флоридагийн эрэг хавиар амьдардаг далайн гахайнуудад хийсэн судалгаагаар тэд аюул ойртож байгааг нэг нэгэндээ мэдэгдэхдээ өвөрмөц авиа гаргадаг аж.
Х.Одончимэг