Европын орнуудын шилдэг дуу шалгаруулах “Eurovision 2011” ХБНГУ-ын Дюссельдорф хотод боллоо. 1956 оноос зохион байгуулагдаж эхэлсэн тэмцээнийг энэ жил 140 орны 400 сая хүн зурагт, интернэтээр үзсэн байна. Энэ жилийн тэмцээнд Азербайжаны дуучин Нигяр Жамал, Эльдара Гасымова нар “Running scared” дуугаараа тэргүүлжээ.
Хоёрдугаар байрт Италийн дуучин Рафаэль Гуалацци орсон бол Шведийн дуучин Эрик Сааде гуравдугаар байр эзэлжээ. Мэргэжлийн шүүгчдээс гадна Европын орнуудын иргэд SMS-ээр саналаа өгч ялагчийг тодруулсан аж. Уралдааны дүрэм ёсоор ирэх жилийн “Eurovision” тэмцээн ялагчийн эх оронд буюу Азербайжаны нийслэл Бакуд болно.