Английн дуучин Аделийн энэ онд гаргасан “21” цомог болон “Rolling in the deep” дуу нь Биллбоардын жагсаалтыг тэргүүллээ. Ингэснээр тэр дуу болон цомгийн жагсаалтыг тэргүүлсэн одоо амьдарч буй цор ганц уран бүтээлч болсныг “Official chart company” мэдэгдэв.
Өмнө нь 1964 онд “Битлз” хамтлаг Биллбоардын шилдэг цомог болон дууны жагсаалтын хамтад нь тэргүүлж байсан юм. Аделийн “21” цомог нь Европын 17 орон болон АНУ-ын шилдэг цомгийн жагсаалтыг тэргүүлсэн байна. “21” цомог өнгөрсөн долоо хоногт “UK chart”-ыг тэргүүлсэн бөгөөд найман долоо хоногийн турш шилдгээр шалгарч байгаа юм.
Сонирхуулахад Америкийн нэрт эмэгтэй реппер Ники Минаж Аделтай хамтарч дуулах хүсэлтэйгээ “MTV”-д ярьжээ.
Т.Жигүүр