ДБЭТ-ын уран бүтээлчид энэ жил сонгодог урлагийн ноён оргил болсон Ж.Вердийн “Аида” дуурийг тайзнаа амилуулсан билээ. Анхнаасаа эл дуурийг гурван хэлбэрээр тавихаар төлөвлөж байсан ба тайзны болон дуурийн хэлбэрээр үзэгчдэд хүргээд буй. Гурав дахь хувилбар нь Монголын их говийн анфи театрт болох тоглолт.
Эртний Этиопт болж буй дайн тулаан, хайр дурлалын тухай өгүүлэх “Аида” дуурь нь тоглосон уран бүтээлчид болон театраа алдаршуулдаг онцгой увидастай хэмээн ДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн онцолж байсан. Тиймээс говьд анфи театр байгуулан тоглосноор Монголыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлж, эх орныхоо нэр хүндийг өргөнө гэдэгт итгэлтэй байгаа юм билээ.
Тус театртай хамтран ажилладаг байгууллагууд говьд их сайхан намар болдог учраас тухайн улиралд тоглох санал тавьсан аж. Тэгэхээр Монголын их говийг “Аида” дуурь сэрээх нь. Тэрхүү тоглолтын бичлэгийг DVD болгон олон түмэнд хүргэх юм байна.
Ж.Солонго