Дуурь бүжгийн эрдмийн театрын авьяаслаг уран бүтээлчдийн төлөөлөл болсон, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг ирэх сард нутагтаа ирнэ. Тэрбээр хоёр хоногийн турш Хөдөлмөрийн баатар Д.Жамъяндагвын нэрэмжит Олон улсын балетын наадмыг зохион байгуулж, нэг удаа “Хунт нуур”-т гоцлох хүсэлтээ театрын удирдлагуудад илгээжээ. Д.Алтанхуяг өөрийн хамтрагчтайгаа ирж тоглох учраас ДБЭТ-ын өнөө цагийн ханхүү Зигфрид, Одетта болсон гоцлооч О.Ганцоож, Б.Саруул нар нэг удаа тоглолтоос чөлөөлөгдөнө.