Африк аав, ээжийгээ алмайруулсан бяцхан британи жаалыг “Dailymail” сонин өчигдөр танилцууллаа. Конгод төрсөн Франчиз Шибангу хүүгээ харсан даруйдаа л “Энэ миний хүүхэд мөн болов уу” хэмээн эргэлзэж байснаа сэтгүүлчдэд ярилцлага өгөх үедээ нуугаагүй гэнэ. Өдгөө гурван сартай Даниелийг ца - гаарах өвчин буюу альбиносоор өвдсөн гэж таамаглах хүн олон ч эрдэмтэд ге нетикийн өөрчлөлтийн улмаас цагаан арьс, шаргал үстэй төрсөн хэмээн баталжээ. “Хүүгээ анх харахад ямар сэтгэгдэл төрсөн бэ” гэсэн хэвлэлийнхний асуултад Даниелийн ээж Арлетт “Эх барих эмч нар цагаан арьстай хүү тэврүүлэхэд нь би нүдэндээ ч итгээгүй. Хэчнээн нүдээ томруулан Даниелийг харсан боловч яах аргагүй цагаан арьс, шаргал үстэй хүү байсан. Эмч, сувилагч нар ч африк гаралтай намайг цагаан арьстай хүүхэд төрүүлсэнд гайхашран зогсож харагдсан. Бусад ээжийн л адил хүү минь эрүүл саруул болов уу гэсэн бодол хамгийн түрүүнд төрсөн” гэж хариулжээ.