Японы Ояма хотын захиргаа ер бусын хос буюу япон шаргал эр нугас, орос цоно эм нугас хоёрын гэр бүлийн албан ёсны баталгааг өгсөн талаар NHK телекомпани саяхан мэдээлэв. Шувууд Ояма хотын Онума нуурт танилцсан байна.
Энэ нууранд Сибирийн цоно нугаснууд жил бүр ирж өвөлждөг бөгөөд шаргал нугас заримдаа тэнд ирдэг бөгөөд шувууд хослох нь туйлын ховор үзэгдэл ажээ. Эр шаргал нугас нөгөөгөөсөө биеэр бараг хоёр дахин бага.
Гэвч энэ нь найзыгаа арчлан бөөцийлөхөд огт саад болдоггүй байна. Эхнэр нөхөр хоёр хамт сэлж, хамт зугаалж, хамт унтдаг гэнэ.
Хотын оршин суугчид хачирхалтай хосыг бүр хоёрдугаар сард анзаарч эхэлсэн аж. Гэвч дөрөвдүгээр сард тэдэнд золгүй явдал тохиолджээ.
Учир нь Оросоос ирсэн нугас зам гарч яваад машинд дайруулсан байна. Эр шаргал нугас гурван өдөр тайван бус байгаад дахиад шинэ найз, “орос нугас” олжээ.
Д.Эрдэнэ