“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн цомгийн баяр маргааш “UB palace”-т болох талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
“Харангын Лхагваа”, “Нарыг хайрла”, “Замба тив”, “Тэнгэрлэг андууд” зэрэг бие даасан цомогт нь багтсан 50 гаруй дуунаас шигшиж уг тоглолтод оруулах аж. Тоглолтын ерөнхий найруулга, дизайныг “Лемон” студи хийсэн бөгөөд “New star” студийн продюссер С.Гантөр, “А sound” хамтлагийн гитарчин Ц.Алтангэрэл, бөмбөрчин Ю.Батпүрэв, “Fire” хамтлагийн гитарчин Д.Батбилэг, “Чикал” хамтлагийн гитарчин Э.Оргил нар оролцох юм байна.
Амьд хөгжмийн гайхамшгийг үзэгчдэд мэдрүүлэх зорилгоор энэ баярыг хийж бай - гаа гэнэ. Уг цомгийн баярыг түүний бие даа - сан анхны тоглолт ч гэж нэрлэж болох аж. Өмнө нь тэрбээр 2002 онд төрсөн өдөртөө зориулж уран бүтээлчидтэй хамтарсан тоглолт хийж байсан юм.
Тоглолтын үеэр Лхагваагийн цомгийн худалдаа болно.
С.Заяа