Дөч дөхтөлөө ээждээ хань болж, гоонь явсан Чапи саяхнаас аз жаргалд умбах болжээ. Түүнийг ийн баяртай болгосон хүн нь дурлалт бүсгүй нь аж.
Тэрбээр удаан хугацаанд эхнэр хайсны эцэст сая л нэг сэтгэлдээ нийцсэн бүсгүйгээ олжээ. Учирсан даруйдаа найз бүсгүйгээгээ ээждээ танилцуулахад ихэд таалагдсан гэнэ. Залуу хос туулай жилд багтаж гэрлэхээр төлөвлөж буй аж.
Чапи дотнын найзууддаа “Зурагтаар зарласны хүчинд ашгүй нэг сайхан бүсгүйтэй таарлаа” гэж хошигнож суудаг болсон гэнэ.
Түүнээс танил нөхөд нь хуримын товоо хэзээ товлох талаар асуухад “Удахгүй ээ, Эхлээд Европын орнуудаар аялан тоглолт хийж мөнгө.
Дараа нь ярилцаж байгаад өдөр судраа тогтооно” гэж хариулжээ. Амьдралдаа алдаж, оносон ч Чапи насны ханиа олжээ.