Хөгжмийн “Music Radar” хэмээх порталаас хамгийн дэгжин хавтастай цомгийг шалгаруулжээ. Дэлхийн өнцөг булан бүрээс 50 мянган хүн интернэтээр саналаа өгч гоёмсог хавтастай цомгийг тодруулсан аж. “Pink Floyd” хамтлагийн 1973 онд гаргасан “Dark Side Of The Moon” цомог хамгийн өвөрмөц, чамин дизайн бүхий хавтастай цомгоор шалгарч, “Nirvana”-гийн “Nevermind” удаалав. Түүнчлэн алдарт “The Beatles”, дуучин Кэйни Уайст нарын цомог жагсаалтын эхний 10-т шалгарчээ.