“Карибын тэнгисийн дээрэмчин” Жонни Депп Английн II Елизавета хатан хааны 20 дахь удмын хүн болох нь тогтоогдсон тухай дэлхийн цахим хуудсуудад мэдээлжээ. Шинжээчдийн мэдээлснээр “Генийн судалгаагаар XVII зуунд амьдарч байсан Жонни Деппийн өвөг дээдэс Английн хааны гэр бүлийнхэнтэй садан төрөл байх магадлал тун өндөр. Бид судалгаагаа үргэлжлүүлж, үүнийг 100 хувь баталгаажуулахаар ажиллаж байна” хэмээжээ.