Монголд загварын шоу байнга болоод байдаггүй ч үе үе загварын өдөрлөг болж байна уу гэмээр өвөрмөц зургийг Төв талбайгаас олж харах боломжтой. Тэр зургийн гол дүр нь охид. Өнгө өнгийн дээлээр гоёсон их сургуулийн төгсөгчид ээлж дараалан талбайг загварын тайз болгоно. Өмнөх жилүүдтэй харьцуулахад охидын дээлийн хормой улам л огшоод байх шиг. Богино хормойтой дээл, өндөр өсгийт охидын хөлийг улам ч урт харагдуулах ч нэг хэвэнд “цутгачихсан” гэмээр уйтгартай. Ингээд 2011 оны мөнгөн хонхны баяраар охид хэрхэн гоёсныг хүргэе.
Ж.СОЛОНГО