Холливудын алдартнууд хүүхдэдээ этгээд хачин нэр өгч шүүмжлүүлэх нь олонтаа. Тэгвэл тэднээс ч хачирхалтай сонголт хийсэн Израилийн залуу хосын тухай мэдээлэл барууны хэвлэлүүдэд нийтлэгджээ. Тэд охиндоо “Facebook” цахим хуудасны хэрэглэгчдийн хамгийн түгээмэл хэрэглэдэг товчлуур болох Like буюу таалагдаж байна гэсэн утгатай нэр өгчээ. Сүүлийн үед дэлхийн өнцөг булан бүрт моодонд орох болсон үгийг нэр болгон сонгосон тухайгаа охины аав Лиор Адлер “Энэ бол хамгийн шинэлэг, орчин үеийн үг хэллэг” хэмээн тайлбарлажээ.
У.ТЭНҮҮН