Оросын Ростов мужаас холгүй орших Давст нууранд загасчилж байсан Станислав Чекунов 2.4 кг, 46 см урт загас барьсан нь хадаас шиг хурц олон шүдтэй байжээ. Тэрбээр нутгийн загасчид болон судлаачдад олзоо үзүүлэхэд дуу нэгтэйгээр пирань хэмээсэн тухай “Интерфакс” мэдээлэв. Түүнчлэн тэдний “оношийг” интернэтийн мэдээллээр баталгаажуулсан аж. Пирань бол Өмнөд Америкийн Амазон мөрөнд амьдардаг мах чин загас бөгөөд нэгээс дээш кг татах нь тун ховор гэнэ.
Энэ мэдээлэл олны дунд шуугиан тариад байгаа аж. Учир нь ирэх онд тус нууранд усан парк барихаар төлөвлөсөн юм байна. Нуурын эрэгт “Аюултай, пирань”, “Сэлэхийг хориглоно” гэсэн сэрэмжлүүлэх самбар байр луулжээ. Гэхдээ тус нуурт зочилсон пирань өвсөн тэ жээлтэй байх магадлалтай хэмээн судлаачид мэдээлсэн байна.
2009 онд Сибирийн Обь голоос 634 гр жинтэй пирань барьсан тухай мэдээлэл гарч, судлаачид Америкийн “зочин” хэрхэн хил нэвтэрснийг тайлж чадаагүй аж. Энэ удаа ч мөн адил байгаа гэнэ. Зарим хүний тайлбарласнаар аквариумд өс гөж байсан пиранийг нуурын усанд тавьсан байх магадлалтай аж.
Э.ХАНА