NTV, SBN, “Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид хамтран зохион байгуулж буй “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар шатны шалгаруулалт дууслаа. Уг шоунд Монголын өнцөг булан бүрээс ирсэн 600 гаруй авьяастан оролцсоноос 132 нь хоёрдугаар шатанд өрсөлдөж, 50 нь дараагийн боломжоос атгалаа.
Гуравдугаар шатны шалгаруулалт ирэх даваа гаригт эхлэх бөгөөд тэндээс шилдэг 15 оролцогчийг тодруулна. Ялагчийг нь 30 сая төгрөгийн шагнал хүлээж буй уг шоу энэ сарын 23-наас эхэлж үзэгчдийн хүртээл болно.
Х.УЯНГА