Хятадын өмнөд мужуудад тарвас дэлбэрдэг “моод” гарсан тухай CCTV өчигдөр мэдээллээ. Зянсу мужийн тариачин Лиу Минсуо яг л тэсрэх бөмбөг шиг дуу чимээ гарган хагарах тарваснаасаа болоод шөнө унтаж ч чадаагүй талаараа “Тавдугаар сарын 7-ны өглөө тоолоход 80 орчим тарвас хагарчихсан байсан бол үдээс хойш нь 100 болж нэмэгдсэн.
Хоёр өдрийн дараа хагарсан тарвасны тоо тоолж ч барамгүй олон болчихсон” хэмээн телевизийнхэнд ярьжээ. Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд энэ этгээд хачин үзэгдлийг тариа ногооны боловсрох явцыг хурдасгадаг химийн бордоотой холбон тайлбарлаж байгаа бөгөөд энэ төрлийн бодисыг Америкт ч хэрэглэдэг гэжээ.
CCTV телевизийн мэдээлснээр Зянсу муж төдийгүй ойролцоох нутгийн 20 гаруй тариачны 45 га газарт ургуулсан тар васийн хэдэн хэсэг болон дэлбэрсэн гэнэ.
У.ТЭНҮҮН