Дэлхийгээс 20 гэрлийн жилийн (9.46073047Ч1015 м) тэртээ орших Gliese 581d гариг дээр амьдрал байх магадлал тун өндөр гэж Парисын Пьер Лапласын нэрэмжит шинжлэх ухааны институтийн эрдэмтэд мэдээлэв. Олон улсын эрдэмтэд дэл хийтэй төстэй гариг дээр л амьдрал байх боломжтой хэмээдэг. Тэгвэл Gliese 581d дэлхийгээс тэс ондоо гэнэ.
Уг гаригийн тэнгэр гүн улаан өнгөтэй, агаар мандал нь хүний биед хортой нүүрс төрөгчийн давхар исэл ихтэй, хүндийн хүчний үйлчлэл нь дэлхийнхээс хоёр дахин их юм байна. Тэгвэл ийм гариг дээр амьдрал байх магадлалтай гэдгийг хамгийн сүүлийн үеийн компь ютерийн тооцоололд үндэслэсэн хэмээн доктор Робин Вордсворт мэдээлжээ.
Дашрамд дуулгахад, нарны аймагт багтдаг жижиг, том 500 сая эр хэс дээр амьдрал бий болох ма гадлалтай гэж олон улсын эрдэмтэд мэдээлсэн билээ.
Э.ХАНА