Дэлхийн супермодель Кэйт Мосс “The Kill” хамтлагийн гитарчин Жэйми Хинс нарын хуримын зар гарчээ. Өдгөө 37 настай Кэйтийн сүйт залуу нь түүнээс таван насаар ах юм. Тэд өчигдөр Лондоны “Heston Blumenthal” ресторанд хадмуудтайгаа оройн зоог барьсан тухай “Telegraph” мэдээлэв. Оройн зоогийн үеэр дүрсгүй Кэйт тун даруухан байсан тухай “Daily Mirror”-т бичсэн бөгөөд хуримын ёслол хүртэл жингээ барьж буй сүйт бүсгүй цагаан хоол иджээ.
Ирэх сарын 2-нд болох тэдний хуримд цөөн зочин оролцох бөгөөд Мосс, Хинс нарын гэр бүлийнхнээс гадна ойр дотнын найзууд болон ахлах сургуулийн ангийнхан нь уригдсан байна. “Бидний хурим амьдралын минь мартагдашг үй, сайхан өдөр байгаасай гэж хүссэн. Тиймдээ ч бид хурим болох газар болон бал сарын аяллаа сэтгүүлчдээс хол өнгөрөөхийг хүсэж байна” хэмээн сүйт бүсгүй Кэйт Мосс “Daily Mirror”-ын сэтгүүлчид ярьжээ.
Т.ЖИГҮҮР