Дэлхийн шилдэг 10 удирдаачийн нэг маэстро Риккардо Мути өнөөдөр 70 насны босго алхлаа. 1941 онд Италийн Неаполь хотноо мэндэлсэн түүний амжилтын гараа 1967 онд болсон олон улсын удирдаачдын уралдаанаас эхлэлтэй гэж болно. Лондон, Вена, Нью-Йорк болон Берлиний филармонийн оркестр, Филадельфийн симфони оркестр, Баварын радиогийн, Францын үндэсний симфони оркестр зэрэг дэлхийн шилдэг оркестрийг удирдаж байсан маэстро алдарт “Ла Скала”-гийн уран сайхны удирдагчаар 20- иод жил ажиллажээ.
Риккардо Мути бол залуучуудын оркестр “Луижи Керубини”- ийг 2004 онд үндэслэгч. Сонгодог урлагийн түүхэнд бүтээсэн түүний гавьяаг үнэлэн Итали, Германы улаан загалмайн одон, Францын хүндэт Легионы эзэн болгосон бөгөөд хатан хаан II Элизабет Британийн эзэнт гүрний хөлөг баатраар өргөмжилс өн.
Хөгжимчдийн чадварыг дарстай зүйрлэх дуртай Мути төрсөн өдрөөрөө тоглолт зохион байгуулж, хүмүүст бэлэг барьдаг уламжлалтай. “Эхлээд хөгжим, дараа нь үг”. Энэ бол түүний 70 насны босгон дээрээ гаргасан намтрынх нь номын нэр. Тэгэхээр Риккардо Мути гэдэг хүний амьдралд хөгжим ямар их үүрэгтэйг харуулах биз ээ.
Ц.ЭРДЭНЭ