“Х-түц” продакшны уран бүтээлчдийг хоорондоо суудаг хообийтой гэж хошигнодог. Үнэхээр хамгийн анх жүжигчин Аглуу гэр бүлээсээ салан байж хамтлагийнхаа Н.Оюунчимэгийг эхнэрээ болгосон. Тэднийг булган сүүлтэй гээд хэлчихэд нэг их хилсдэхгүй.
Тэдний араас МУГЖ И.Одончимэг, Т.Бархүү нар хайр сэтгэлийн гинжин холбоо үүсгэж олныг багагүй шуугиулаад авсан.
Хамтлагийн хамгийн отгон жүжигчин Тэмүүжин жүжигчин Нарансолонго нарын гэр бүл болж, бяцхан үртэй болсон. Тус хамтлагийнхныг гэр бүлийн уран бүтээлчид ч гэсэн болохоор. Одоогоор “Х-түц”-ээс гурвын гурван хос төрөөд байгаа. Дараагийнх нь дуншиж байгаа ч юм билүү?