Дэлхийн ноён оргил болох Эве рестийн өндрийг Балба улс дахин хэмжих гэж буйг BBC дамжуулав. Эверест нь Балба болон Энэтхэг улсын нутаг дэвс гэрийг дамнан оршдог. Тус улсууд эл уулын өндрийг 8848 метр гэж өнгөрсөн жил санал нэгдсэн. Харин БНХАУ уг оргилын өндрийг 8840 метр гэж олон жилийн өмнөөс мэдэгдэж буй. Балбын Засгийн газрын төлөөлөгч Гопал Гири “Бид Эверестийн өндрийн талаарх маргааныг энэ хэмжилтээрээ эцэслэн шийдвэрлэх болно. Одоо бид өөрсдөө хэмжилт хийх тех нологийн нөөцтэй болж чадсан.
Энэ бол манай улсын Засгийн газраас хийж байгаа анхны хэмжилт юм” гэж AP агентлагт мэдээлжээ. Уг хэмжилтийг сонгосон гурван цэгээс эхлэн хоёр жилийн турш хийж гүйцэтгэх юм байна.
Дашрамд дурдахад, Шинэ Зеландын иргэн Эдмунд Хилари 1953 онд Эверестэд анх авирснаас хойш 3448 хүн га раад байгаа юм. АНУ-ын мэр гэжилтнүүд 1999 оны тавдугаар сард хэмжилт хийн, 8850 метрийн өндөртэй гэж тооцоолсныг Балбын Засгийн газраас мөн л зөвшөөрч байгаагүй гэнэ.
Ц.БОЛОР