Дархан-Уул аймгийнхан 50 жилийн ойн баяраа тэмдэглээд хөл хөөртэй байгаа. Тус аймгаас ажил амьдралынхаа гараагаа
эхэлсэн хүмүүс ойгоо тохиолдуулан нутгаа зорьж байхад Монгол Улсын аваргууд бизнес хийхээр тус хотыг сонирхож эхэлжээ. Тухайлбал, аварга Д.Сумъяабазар барилгын ажил нь зогссон таван давхар орон сууцны барилгыг саяхан худалдан авч, үргэлжлүүлэн барихаар болжээ.
Түүнээс урьтаж Дарханд бизнесээ эхлүүлсэн хүн бол даян аварга А.Сүхбат. Гавьяат жүжигчин Т.Ариунаагийн нөхөр Г.Буяндоржийн эзэмшиж байсан архины үйлдвэрийг аварга А.Сүхбат худалдан авсан бол өдгөө “Өртөөчин” зочид буудлаар бизнесээ өргөжүүлжээ.
С.Сэргэлэн