Гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг 1973 оны энэ өдөр төржээ. Тэрбээр өнгөрсөн жил төрсөн өдрөө Говь-Алтай аймагт угтсан бол энэ удаагийнх ч мөн хөдөө таарчээ.
-Төрсөн өдрийн мэнд хүргэе. Баяраа хэрхэн тэмдэглэх вэ?
-Баярлалаа. Би яг одоо Увс аймгийн 80 жилийн ойд оролцохоор явж байна. Маргааш орой хотод очоод Б.Сарантуяа, С.Наран гээд рок попынхон, найзуудтайгаа төрсөн өдрөө тэмдэглэнэ. Миний хувьд төрсөн өдөр бол бурхнаас заяасан бэлэг. Тиймээс ч хайртай, дотнын хүмүүстэйгээ баяраа хуваалцах нь зөв гэж боддог.
-Хамгийн дурсамжтай төрсөн өдөр тань хэзээ тохиосон бэ?
-Баяр бүр дурсгалтай болдог ч хоёр жилийн өмнөх төрсөн өдрөө би хэзээ ч мартдаггүй. Тэр өдөр нөхөр маань дуу бичлэгийн студи бэлэглэсэн.
-Нууц биш бол энэ жил нөхөр тань юу бэлэглэсэн бэ?
-Хөдөө байгаа учраас бэлгээ хараахан аваагүй. Тэгээд ч энэ бол миний хувьд маргаашийн гэнэтийн бэлэг байх болно.
Б.Эгшиглэн