УИД-ээс цирк явах замд байдаг “Битлз”-ийн хөшөөний өмнөх талбайд бийр будаг барьсан залуус зургийн тавиурынхаа ард тухалжээ. Хүмүүс таталбар хөргөө зуруулахаар үд дундын халууныг үл ажран тэдний өмнө тэвчээртэй суух аж. Зураачдыг тойрон бүчсэн хүмүүсээс хаанаас зохион байгуулж буй ямар арга хэмжээ болохыг сонирхоход “Энэ зураачид хүмүүсийн зургийг үнэгүй зурж өгч байна” гэв.
Бүх зүйл мөнгөөр хэмжигддэг өнөө үед үнэгүй зурж байгаад гайхах хүн олон байна билээ. Зургаа анхаараад асуултад толгой дохих төдий хариулж байсан залуугийн ажлаас хэдэн минут хойш татаж, уг арга хэмжээний талаар тодрууллаа. Түүнийг Д.Азжаргал гэдэг бөгөөд энэ үйл ажиллагааг санаачлагч нь.
Тэрбээр “Хүмүүс мөнгөний төлөө хэт улайран зүтгэж, мөнгөгүйгээр мэдэрч болох сайхан мэдрэмжийг анзааралгүй өнгөрөөж байна. Мөнгө бүхнээс чухал гэх хү- мүүсийн хандлагыг эсэргүүцэж, чаддаг зүйлээ үнэгүй хийе гэсэн санаа төрсөн.
Үүнийг СУИС-ийн ДУДС-ийг төгссөн залуу уран бүтээлчид дэмжиж, санаа нийлээд энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Залуусын орол цоог нэмэгдүүлье, хотынхоо гудам жинд жаахан ч гэсэн урлагийн “үнэр үнэртүүлье” гэсэн зорилго маань биеллээ.
Бидний ажил аль нэг байгууллагын далд сурталчилгаа биш, ямар нэг далд зорилгогүй” гэв. Уран бүтээлчид хүмүүст боди арт, хөрөг зураг зурж өгөхөөс гадна Performance буюу үйл хөдлөлийн урлаг, дэлхийн шилдэг богино хэмжээний кино үзүүлж, нийслэлчүүддээ чин сэтгэлийн бэлэг барьсан юм.
Х.Уянга