Бага насны хүүхдэд чихэртэй цай, ундаа өгөөд байвал шүд нь амархан цоорно. Шөнийн цагт чихэрлэг зүйлээр угжиж хэрхэвч болохгүй. Хөхөлтийг элсэн чихэр, зөгийн бал, жимсний чанамал зэрэг чихэрлэг зүйлд битгий дүрээрэй. Нэг нас хүртэлх хүүхдэд чихэр, ундаа, шоколад огт өгөхгүй байвал сайн. Ер нь эдгээр хүнс ямар ч аминдэмгүй төдийг үй, шүдний цоорол үүсгэдэг.
Та хүүхдэдээ хоол ных нь дараа амттан өгвөл шүдэнд халгаа багатай. Зарим гэр бүл чихрийн өдөртэй байдаг. Европын орнуудад чихрийн өдөр нь тогтсон хэв маяг болсон байдаг. Өөрөөр хэлбэл, хүүхэд долоо хоногийн зөвхөн нэг өдөрт чихэр идэж болно.
Бага насны хүүхэд үүнийг амархан сурдаг бөгөөд өөр өдөр чихэр нэхэхгүй байх сайн талтай. Хүүхдээ цэцэрлэгт явахад нь чихэр битгий өгөөрэй гэж Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төвийн урьдчилан сэргийлэхийн эмч Д.Нямсүрэн зөвлөв.