Цайны төрөл дотроос ногоон цай судлаачдын анхаарлыг ихээхэн татаж байна. Учир нь эмнэл зүйн судалгаагаар ногоон цай хорт хавдар үүсэхээс сэргийлэх бөгөөд цусны холестрин, чихрийн агууламжийг бууруулах, бактерийн эсрэг үйлчлэх чадвартайг тогтоожээ.
Энэ нь ногоон цайнд катехин хэмээх бодис агуулагддагтай холбоотой. Жингээ хасах сонирхолтой хүмүүсийн үндсэн ундаа нь ногоон цай. Монгол орны тансаг нандин ургамлаар бэлтгэсэн ногоон цайнууд ч эмчилгээний сайн бүтээгдэхүүн болдог.
Энэ нь амны цан гаа тайлахаас гадна зүрх судасны болон хоол боловсруулах эрхтний олон эмгэгээс хамгаалах, өвчилсөн үед явцыг нь сааруулах олон төрлийн зэрлэг ургамал агуулж байдаг.