Шоу бизнесийн хатан хаан Опра Уинфри өнгөрсөн зургадугаар сард нэвт рүүл гийнхээ сүүлийн дугаарыг хүргэж олон мянган шүтэн бишрэгчээ гонсойлгосон.
Тэгвэл тэрбээр энэ жилийн эхээр байгуулсан OWN сувгийнхаа шинэ нэвтрүүлгийг хөтлөхөөр болсон гэнэ. Тэрбээр “Ток шоугаа өндөрлөсөн нь өөрийнхөө телевизэд илүү цаг гаргах боломж олгосон.
Шинэ нэвтрүүлгээр дам жуулан хүмүүст өөртөө итгэлтэй байх, амьдралаа үнэ цэнэтэй болгох арга замыг зааж өгнө” хэмээн өнгөрсөн баасан гаригт мэдээлжээ.
“Own your life” буюу “Амьдралынхаа эзэн нь бол” нэртэй уг нэвтрүүлэг ирэх аравдугаар сараас цацагдах юм.
Б.Оюут