УИХ-ын гишүүдээс Л.Гүндалай хэл ам дагуулахдаа гаргууд. Тэрбээр байсхийгээд л Төрийн ордон дахь ангийнхаа нөхдөд “үнэгүй жүжиг” тавьсаар байгаад залхаачихсан.
Хаа явсан газраа бужигнуулж явдаг тэрбээр сүүлийн үед байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй болтлоо томоожсон нь олны гайхлыг төрүүлээд буй.
Ямар сайндаа Ц.Нямдорж сайд хурлын танхимд түүний дууг олж сонсолгүй удсан тул гайхахдаа “Энэ Л.Гүндалай хаана байна вэ” хэмээн асууж, хараа бэлчээн, хайж суусан гэдэг. Саяхан тэрбээр хурлын завсарлагаанаар нөхөдтэйгээ буу халж сууснаа утсаа авч намуухан хоолойгоор “Аав нь орой очоод охиноо хайрлана аа” гээд л цааш нь үргэлжлүүлэн яриад байж.
Яриаг нь сонссон нөхөд нь түүнийг охинтойгоо ярьж байна гэж бодтол эрхэм гишүүн утсаар ярьж дуусмагцаа “Эхнэр маань ярилаа. Намайг санаад байна гэх юм” гэж хэлээд гишүүдэд шоолуулжээ.