ХБНГУ-ын Пергамын музейд 100 шахам жи лийн турш хадгалагдаж байсан сфинксийг Туркийн Истанбул хотын Археологийн му зейд шилжүүлсэн тухай “Deutsche Welle” мэдээллээ.
3000 жилийн өмнө бүтээгдсэн энэ хө шөөг Анкарагаас 150 км зайтай орших Богазкале тосгоноос 1915 онд Германы археологчид олоод сэргээн засварлахаар авч явжээ.
Харин одоогоос дөрвөн жилийн өмнө Туркийн эрх баригчид хөшөөг эргүүлэн авчрах хүсэлтийг ХБНГУ-ын талд тавьсныг өнгөрсөн хавар зөвшөөрсөн аж.
Туркийн соёлын сайд Эртугрул Гунай “Түүхийн ховор дурсгал эх орондоо л байх учиртай. Тэд манай ард түмний соёл урлаг, ёс заншлын салшгүй хэсэг” хэмээсэн байна.