Британи, испани эрчүүдийн 70, франц эрчүүдийн 60, баруун Европын эрчүүдийн талаас дээш хувь нь Египетийн хаан Тутанхамонтай ямар нэгэн байдлаар холбоотой гэж Швейцарийн Генетик судлалын төвийн эрдэмтэд мэдээлжээ.
Тэд Европчуудын дийлэнх нь яагаад Тутанхамоны удмынх болсон тухай тайлбарлан, судалгаанд тулгуурласан баримтат кино хийж, удахгүй “Discovery” сувгаар цацах талаараа мэдээлсэн байна.
Египетийн хаан III Аменхотепийн ач, Эхнатон хааны хүү Тутанхамон 10 насандаа хааны сэнтийд заларч, 19 настайдаа таалал төгссөн бөгөөд түүний үхлийн тухай янз бүрийн таамаг байдаг. Хэдэн мянган жилийн тэртээ таалал төгссөн залуу хаан болон баруун Европын дийлэнх эрэгтэй хүний генд ижил мэдээлэл их байгаа аж.
Тэд бүгд 9500 жилийн тэртээ Кавказад амьдарч байсан хүмүүсийн удам хэмээн судалгааны багийнхан мэдээлжээ.