Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Ардын хувьсгалын 90 жилийн ойд зо риулж баяр наадмын өмнөхөн Д.Нам дагийн “Орол маа” жүжгийг сэр гээн тоглосон. Түүнчлэн түүхэн зохиолын уралдааны шилд гээр шалгарсан “Тэнгэрийн хүү” зо хиолоор найруулагч Н.Наран баа тар шинэ уран бүтээл хийж, арваннэгдүгээр сарын 12-нд театрын нээлтийн үеэр тоглохоор болсон.
Тэгвэл Цэргийн дуу бүжгийн эрд мийн чуулга (ЦДБЭЧ)- ынхан Хүн нү гүрэн байгуулагдсаны 2220 жи лийн ойд зориулан дуурь тавихаар бол жээ. Модун Шаньюг хорвоод мэн дэлснээс эхлээд аавтайгаа зөр чил дөн, хаан ширээнд заларч, Тан улсыг дайл сан үеийн түүхийг өгүүлэх дуурь хоёр цаг гаруй үргэлжилнэ. Дуурийн хөгжмийг урлагийн гавь яат зүтгэлтэн Б.Бямбабаяр бичиж, “Монгол туургатан” театрын дарга Ч.Ганхуяг найруулж байгаа аж.
Энэ нь хөгжмийн зохиолчийн анхны бүрэн хэмжээний дуурь ба өмнө нь тэрбээр “Хязгааргүй” моно дуурь бичиж, Ч.Ганхуяг найруулагчтай хамтран ажиллаж байсан юм. ЦДБЭЧ-ынхан дууриа ар ван - нэгдүгээр сард тоглохоор тө- лөвлөжээ.