Хошин урлагийн “Х-ТҮЦ” хамтлагийн жүжигчин И.Одончимэг, Т.Бархүү нарыг бүл нэмж, хүүтэй болсон гэх мэдээлэл хэвлэлээр гарсан. Энэ талаар тодруулахаар гавьяат жүжигчин И.Одончимэгийн 9919... дугаарт утас цохилоо.
-Сайн байна уу, Одноо эгч ээ. Танай гэр бүлийг хүүтэй болсон гэж сонслоо.
-Үгүй, үгүй. Би хараахан төрөөгүй байгаа шүү дээ. Тийм ташаа мэдээлэл гарсныг хүмүүс уншчихаад баяр хүргэж утасдаад байгаа.
-Танай хамтлагаар уран бүтээлийн сонин сайхан юу байна вэ?
-Манай хамтлагийнхан энэ зун онцын хийсэн зүйлгүй. Амралтын байдалтай л байна.