“Нисванис” хамтлагт нэгэн баярт үйл явдал тун удахгүй тохиох нь.
Хамтлагийн дуучин Л.Амгаа туулай жилийг онцолж, өргөө гэрээ зэхэн, ирэх сарын наймны билэгт сайн өдөр хуримаа хийхээр товложээ.
Түүний хадам аав хүүхдүүдийнхээ гэрлэх ёслолыг Төв аймгийн нутагт байдаг ИНЕГ-ын харъяа “Жаргалантын ам” хэмээх амралтын газар хийхээр болсон гэнэ.
Дуучин залуугийн эхнэр “ТВ8” телевизийн хөтлөгч Алтанзул ирэх аравдугаар сард нярайлах аж.