УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийн гэргий О.Байгаль “Land rover” унадаг. Загварын ертөнцөд нэрээ дуурс гасан Монголын сайхан бүсгүйд тохирох дэгжин сонголт энэ буюу. Тэрбээр жүжигчин мэргэжилтэй.
Гэсэн ч энэ мэргэжлээрээ ажиллаж байгаагүй. Харин гурван хүүхдийн ээж болж, ханиа халамжлан амь дарч байна. Тэдний ангийнхан өд гөө алдартай жүжигчид болжээ. Нэвт рүүлэгч О.Ичинхорлоо, Чимгээ, жүжигчин Амбий, дуучин С.Наран гээд нэрлэж болно. Даруу төлөв энгийн амьдрал нь О.Байгалийг олны хэл амнаас хол байлгадаг. Харин одоо түүний сонгосон төмөр хүлгийг шинжье.
“Land Rover”-ийн Freelander 2S загвар нь 2006 оноос үйлдвэрлэгдэж эхэлжээ. Дизель хөдөлгүүртэй, зөв талдаа залууртай орчин үеийн хийц загвартай учраас хэрэглэгчдийн таашаалд нийцдэг. Түүнчлэн сүү лийн үеийн загвар учраас бүх төрлийн нэмэлт тоноглол, аюулгүйн төхөөрөмжтэй.

С.СЭРГЭЛЭН