Төгөлдөр хуурч, “Sweetymotion” хамтлагийн продюссер Б.Чинбат ирэх есдүгээр сард эх орондоо тоглолт хийх гэнэ.
Түүний тоглолтод Хөгжим, бүжгийн коллежийнхноос гадна Ламар Жонес, Бенжамин Жонсон нарын уран бүтээлч Америкаас ирж оролцоно.
Тоглолтыг “On&off” продакшн зохион байгуулах бөгөөд энэ үеэр “Sweetymotion”-ынхон Б.Чинбатын бүтээлээс хийл, төгөлдөр хуураар тоглох юм.
Б.Чинбат өдгөө жааз дуучин Арета Франклиний Америкт хийж буй аялан тоглолтод оролцож байгаа.