Амьдралынхаа дийлэнх хэсгийг хөгжмийн зэмсэг хийхэд зориулсан Кит Медли 27 утастай гитар зохион бүтээсэн байна. “Тийм гитар хийхэд амархан байсан. Харин тоглож сурах л хэцүү байсан” гэж тэрбээр ярьжээ. Энэ гитар ердийн гурван гитарыг орлож чадах гэнэ.
Одоо 34 утастай гитар хийхээр ажиллаж буй тэрбээр дээд амжилт тогтоохыг хүсэж байгаа аж. 1984 онд Линда Манцер, Пэт Мэтини хэмээх хоёр хүн 42 утастай гитар зохион бүтээсэн нь Гиннесийн дээд амжилтаар бүртгэгджээ.