“Sweeytmotion” хамтлагийн экс гишүүн дуучин Солонго бие даасан уран бүтээл туурвиад багагүй хугацааг үдсэн ч гавьтай амжилт гаргаагүй яваа. Тэрбээр ганцаараа дуулаад амжилт олохгүй гэдгээ мэдэрсэн бололтой “Маэстро” хэмээх төгөлдөр хуурын сургалтын төв нээн ажиллуулж буй. Дуучин бүсгүй саяхан 650 мянган төгрөгтэй түрийвчээ санамсаргүй гээчихжээ.
Мөнгөө хаана хаяснаа мэдэхгүй будилсан Солонго цагдаа дуудах гээд сандарч зогсоход нь тэндхийн хамгаалалтын ажилтан олж өгсөн гэнэ. Хачирхалтай нь тэр залууд баярлалаа ч гэж хэлэлгүй гараад явчихжээ. Түүнийг харсан түрээслэгчид “Түрийвчийг нь олж өгсөн залууд 10 мянган төгрөг баярлалаа гээд өгчихгүй дээ.
Сэтгэл муутай хүн байсан бол 650 мянга битгий хэл 65 төгрөг авчраад өгөх нь юу л бол. Энэ хүүхэн үнэхээр харамч, гар чангатай юм байна. Аз нь харих байх даа. Бизнест гарч байж ордог хууль бий шүү дээ” гэж өдөржин өөр хоорондоо харамчийг нь гайхан ярилцжээ.