Хүн төрөлхтний түүхэнд хамгийн харгис, хар мөртэй удирдагч хэмээгддэг А.Гитлерийн эцэг, эхийн хөрөг зургийг цахим хуудсаар дуудлага худалдаанд ирэх сард оруулах болсноо “Craig Gottlieb Militaria” компани мэдээлжээ.
Клара ба Алоис Гитлерийн зургийг уг арга хэмжээг зохион байгуулагч Крейг Готтлиб 100000 ам.доллараар зарахаар төлөвлөсөн байна. А.Гитлер аав, ээжийнхээ хөргийг 1930- аад онд бүтээлгэсэн юм байна. Ээжийнхээ зургийн ард хүү нь гарын үсгээ зурж, жижиг жаазанд хийсэн байсныг нь дайны дараа олсон гэнэ.